СЕМИНАР №15. Чанарын мэдээллийн дүн шинжилгээ, феноменологийн судалгаа1. Судалгааны асуудал томьёолж, сэдэв сонгож, оролцооны ажиглалт, гүнзгийрүүлсэнярилцлагын аргаар мэдээлэл цуглуулна.2. Феноменологийн судалгаа шинжилгээ хийнэ.3. Шинжилгээний үр дүнг гаргах.Жишээ: Их дээд сургуулийн түвшинд хийж болох феноменологийн судалгаа- Шалгалт авах үйл явц- Оюутнуудын шинээр санаачилсан клуб, дугуйлангийн үйл ажиллагаа- Цахим хичээл бэлтгэх, заах үйл явц- Цахим шалгалт бэлтгэх, авах үйл явц- Оюутнууд урлаг, спортын тэмцээнд оролцсон байдал- Нийгмийн сүлжээнд болсон үйл явдал, түүнд оюутнуудын үзүүлсэн хариу үйлдэлФеноменологийн судалгаанд үйл явдалд нөлөөлсөн хүчин зүйлс, сэдэв, асуудалзэргийн уялдааг харьцуулан судална. Эдгээрийг судлахад матрицын аргыгашигладаг. Хүснэгт 1-д үйл явдал болж өнгөрөхөд гарсан асуудал бүрийг судлахматрицыг харуулав. Хэрэв сэдэвчилсэн шинжилгээ хийвэл матрицын баганадөгсөн “асуудал”-ын оронд “сэдэв” орж ирнэ.