Сүүлийн жилүүдэд манай оронд үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлт хэрэгцээ буурсан нь цахилгаан шат угсралтын чиглэлээр ажилладаг тус компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөн 2019 онд борлуулалтынх нь орлого өмнөх жилээс 35.1 % -иар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ оны эхнээс халдварт өвчний улмаас дэлхий нийтийг хамарсан хорио цээрийн дэглэмд орсноор санхүүгийн хүнд байдалд орж, орлого, ашгаа таамаглах боломж хомсдсон учраас компаниа татан буулгах зорилготойгоор өөрийн хөрөнгийн үнэлгээг хийлгэж байна.