1. Чойр чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн төлбөр нэмэгдсэнтэй холбогдуулан талууд харилцан тохиролцож гэрээний үнийг 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 260 юань болгож өөрчилж байна. 2. Тээвэрлэгчийн гүйцэтгэсэн ажлыг дараах байдлаар тооцно. 2.1.1 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг дуустал “Батганжир” ХХК-ийн талбайд талбайд буулгах 1 тонн нүүрс тутамд 217 юань, “Страто” ХХК-ийн талбайд буулгах 1 тонн нүүрс тутамд 242 юаниар тооцно. 2.1.2 2021 оны 10 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн “Батганжир” ХХК-ийн талбайд талбайд буулгах 1 тонн нүүрс тутамд 260 юаниар тооцно. 3. Талууд тооцоо нийлэхдээ тээвэрлүүлэгчийн энэхүү нэмэлт гэрээг байгуулахаас өмнө төлөгдсөн төлбөрийг гэрээний 2 дахь хэсэгт заасан төлбөрт шилжүүлэн тооцно. 4. Талуудын хүсэл сонирхолоос үл хамааран нүүрс тээвэрлэлтийн зах зээлийн үнийн хэлбэлзэлийг даган харилцан тохиролцож гэрээнд нэмэлт оруулж болно. 5. Төлбөр төлөгч нь “Страто” ХХК-ийн талбайгаас өөрийн вагоноор нүүрс ачих болсон нөхцөлд тухай бүр мэдэгдэж талууд хамтран ажиллах бөгөөд УБТЗамын төлбөрийг тээвэрлэгч төлж болно. 6. Энэхүү нэмэлт гэрээгээр тохиролцсоноос бусад нөхцөлүүд хүчин төгөлдөр хэвээр байна.