Цацраг идэвхт изотопыг петрогенезист хэрэглэх нь: Изотопын харьцаа нь магма анх үүсч ялгарсан эх үүсвэр болох мужийг тодорхойлдог ба энэ харьцаа фракцжилтын явцад өөрчлөгдөхгүй. Учир нь хос цацраг идэвхт изотопын хооронд массын ялгаа маш бага байдагт оршино. Хэсэгчилсэн хайлалтын явцад магмын изотопын шинж нь эх үүсвэртэй ижил байдаг.