1995 оноос хойш Монгол Улсад цоо шинэ нийгмийн хамгааллын тогтолцоог бий болгох үйл явц эхэлжээ. Одоогийн нийгмийн хамгааллын тогтолцоо нь нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээ, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд болон нийгмийн даатгал гэсэн гурван гол бүрэлдэхүүнтэй байна. 2009 онд ДНБ-ий 9.5 хувьтай тэнцэж байсан нийгмийн хамгааллын зардал6 2013 онд ДНБий 4.3 хувьд хүрч буурсан байна.