Мөн боомтын хөндлүүр 3-ын хувьд ус хураах талбай 5,405 км2 бөгөөд дээд эх үүсвэр голын хөндийд байршиж байна. Дээд эх үүсвэрийн батлагдсан усны нөөц ойролцоогоор 72,000 м3/хон (0.83 м3/сек) боловч бодит хүчин чадал нь дөнгөж 45,000 м3/хон (0.52 м3/сек) юм. Боомтын хөндлүүр 2 болон 3-ын хоорондох сав газрын талбай 1,290 км2 ба энэ нь Тэрэлж голын сав газрын хэмжээтэй ойролцоо байна. Энэ тохиолдолд боомтын хөндлүүр 2 дээрх 24 м3/сек урсацаас дээд эхүүсвэрийн 0.83 м3/сек нөөцийг бүрдүүлнэ гэвэл боомтын хөндлүүр 3 дээр урсацын хэмжээ харьцангуй бага буюу 22.7 м3/сек байхаар байна. Энэ нь боомтын хөндлүүр 2 болон боомтын хөндлүүр 3-ын хоорондох голын хөндийд аллювийн хурдасны тархалт их байгаа учраас урсацын бууралт эсвэл урсацын интерполяцийн алдаанаас шалгаалсан байж болох юм.