хянан үзнэ. Үүнд:(а) ТОӨЗ-ны 4 дүгээр зүйлд заасан эрх бүхий тендерт оролцогч байх шаардлагыг хангасан эсэх;(б) тендерт зохих ёсоор гарын үсэг зурж, баталгаажуулсан эсэх;(в) зөвшөөрөгдсөн маягтын дагуу захиалагчийн шаардлагыг хангасан тендерийн баталгаа ирүүлсэн эсэх;(г) тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэх;(д) тендерт оролцогч гэрээг хэрэгжүүлэх чадварын доод шаардлагыг хангасан эсэх.31.2. ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын (а) - (д)-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ. 31.3. Шаардлагад нийцсэн тендер гэж тендерийн баримт бичгийн бүх нөхцөл болзол, тендерт оролцогчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санал болгосон бараа нь ТОӨЗ-ны 19 дүгээр зүйлд заасаннөхцөл болон техникийн тодорхойлолтыг материаллаг зөрүүгүйгээр хангаж буй тендерийг хэлнэ. Дор дурдсан зүйлсийг материаллаг зөрүү гэж үзнэ. Үүнд: (а) тендерт санал болгож буй бараа нь техникийн тодорхойлолт болон гэрээний нөхцөлд тодорхойлсон барааны хамрах хүрээ, чанар болон гүйцэтгэлд сөрөг нөлөө үзүүлэхээр бол;(б) гэрээнд заасан захиалагчийн эрх, тендерт оролцогчийн үүрэгт тендерийн баримт бичигтэй үл нийцэх зарчмын хязгаарлалт оруулсан бол;(в) зөрүүг хүлээн зөвшөөрч засварлах буюу залруулах нь шаардлагад нийцсэн бусад тендерийн өрсөлдөөнд шударга бусаар нөлөөлөх бол.31.4. Захиалагч шаардлагад үл нийцсэн гэж тогтоогдсон тендерээс татгалзана. Харин тендерт оролцогч түүнд засвар хийж шаардлагад нийцсэн болгож болохгүй. 32. Алдааг залруулах32.1. Захиалагч шаардлагад нийцсэн гэж тодорхойлогдсон тендерийн арифметик алдааг шалгаж дараах байдлаар залруулна. Үүнд:(а) тоо болон үсгээр илэрхийлэгдсэн дүн хоорондоо зөрсөн бол үсгээр илэрхийлэгдсэнийг зөв гэж үзэж тоон дүнг засварлах; 22(б) нэр төрлийн нийт үнийн нийлбэр нь тендерийн маягтад заасан тендерийн нийт үнээс зөрвөл нэр төрлийн нийт үнийн нийлбэрийг үндэслэн тендерийн нийт үнийг залруулах; (в) нэр төрлийн нийт үнэ нь түүний нэгж үнийг тоо ширхэгээр үржүүлэхэд гарсан үнээс зөрвөл нэр төрлийн нэгж үнийг үндэслэн түүний нийт үнийг залруулна. Гэхдээ захиалагчийн үзэж байгаагаар нэгж үнэд аравтын орны таслалыг андуурсан болох нь илэрхий байвал тухайн мөр дэх нийт дүнг зөв гэж үзэн холбогдох нэгж үнийг залруулна.32.2. Захиалагч, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийн үнэнд залруулга хийхээр байвал энэ талаар тухайн тендерт оролцогчид мэдэгдэж, хүлээн зөвшөөрсөн эсэхийг бичгээр баталгаажуулж авна. 33. Нэг валютад хөрвүүлэх33.1. Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу Монгол банкнаас албан ёсоор зөвшөөрсөн тохиолдол ТОӨЗ-ны 16 дугаар зүйлд зааснаас өөр валютаар тендерийн үнийг илэрхийлж болно. Ийм тохиолдолд захиалагч тендерийн үнэлгээ, харьцуулалтыг хийхдээ тендерийн үнийг тендер зарласан өдрийн Монголбанкны ханшаар төгрөгт хөрвүүлнэ.34. Дотоодын давуу эрх34.1. Захиалагч ТШӨХ-д тусгайлан зааснаас бусад тохиолдолд тендерүүдийг үнэлж харьцуулахдаа Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендерт бусад гарал үүсэлтэй бараа санал болгосон тендертэй харьцуулахад давуу эрхийн зөрүү олгохгүй.35. Тендерийг үнэлэх, харьцуулах35.1. Захиалагч зөвхөн 31 дүгээр зүйлийн дагуу шаардлагад нийцсэн гэж тогтоогдсон тендерийг үнэлж, харьцуулна.35.2. Захиалагч тендерийг үнэлэхдээ дараах байдлаар тендерийн үнэд залруулга хийж, тендерийн харьцуулах үнийг тодорхойлно. Үүнд:(а) ТОӨЗ-ны 32 дугаар зүйлийн дагуу арифметик алдааг тооцож тендерийн үнийг залруулах;(б) ТОӨЗ-ны 31.3дугаарзүйлийн дагуу томоохон зөрүү гэж тооцоогүй бага хэмжээний орхигдуулсан зүйл буюу тоо хэмжээний зөрүүг тооцон мөнгөөр илэрхийлж, тендерийн үнэд залруулга хийх;23(в) тендерт оролцогчийн санал болгосон нэмэлт өөрчлөлт буюу үнийн хөнгөлөлтийг тусгах;(г) захиалагч энэ тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэг буюу үнэлгээнд харгалзах шалгуур үзүүлэлтийг түүнд холбогдох аргачлалын дагуу тооцон мөнгөөр илэрхийлж, түүнийг тендерийн үнэд нэмж тооцох;(д) ТШӨХ-д зөвшөөрсөн бол дотоодын давуу эрхийн зөрүүг холбогдох аргачлалын дагуу тооцох.35.3. Шаардлагад нийцсэн тендерүүдийг 35.2-т заасны дагуу үнэлгээ хийж тендер тус бүрийн харьцуулах үнийг тогтооно. Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж шалгаруулна. 35.4. ТШӨХ-д заасны дагуу хувилбарт тендер ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд “хамгийн сайн” үнэлэгдсэн үндсэн тендерийн хувилбарт тендер үндсэн тендерээс илүү нөхцөл хангасан бол хувилбарт тендерийг шалгаруулна.35.5. Барааг ТОӨЗ-ны 1.2 дахь хэсэгт хоёр буюу түүнээс дээш багцад хуваасан бол захиалагч үнэлгээг багц тус бүрт хийх бөгөөд харин гэрээ байгуулах эрх олгохдоо нэг багц, хэд хэдэн багц, эсхүл бүх багцын аль үр ашигтай хувилбарыг сонгож болно.35.6. Олон багцтай тендер шалгаруулалтад “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерийг шалгаруулж, тэдгээрт гэрээ байгуулах э