1/ Боловсрол хэмээх ойлголтын тухайБоловсрол хэмээх үг "боловсрох", "төгөлдөржих" гэсэнүйл үгнээс гаралтай гэж манай судлаачид үздэг бөгөөд жимсногоо олон хүчин зүйлийн нөлөөгөөр боловсордогтой адил хүнч мөн боловсордог гэсэн утгыг тус үг агуулна.Боловсрол хэмээх ойлголт орос хэлэнд “образование”гэсэн үг бөгөөд түүний язгуурт “дүр төрх” гэсэн утга байдаг.В.И.Даль “боловсрол бол өсөн хөгжиж байгаа хүн оюун санаа,оюун ухааны хувьд өөрийн дүр төрхтэй болох үйл явц” гэжтодорхойлжээ. Үүнээс үзвэл боловсрол нь хүн өөрийн дүртөрхөө олж авахад чиглэсэн зүйл гэж ойлгож болох юм.