Жөн Хөгөөс сүүлээр богдын алдрыг мандуулан амгалан төрөө алдаршуулахын төлөө урдын жишээг мөрдөж, олон газраас өргөсөн есөн шидийн өлзий бэлгэт үзэгдлийн зургийг арван таван хуудастай дэвтэр болгон үдээд “Шюань хө руй тольдон сонирхохуй чуулган” гэж нэрлэв. “ Бэлгэт тогоруу” хэмээх зургийг дэвтрийн нэг хуудас байснаас нь хуйлаас болгон “Бэлгэт луутай чулуу” болон “Таван өнгийн тоть” хэмээх өөр хоёр зураг лугаа цулгай шоо, хэмжээ, үсэг зургийн хэлбэр загвараар тун төсөөтэй болгон цэрдэв. Дөн Чунийн тэмдэглэсэн бэлгэт бошиглол сэдвийн хувьд нийцэж байхаар нь ‘Шюань хөруй тольдон сонирхохуй дэвтэр’-ээс үлдсэн гурван хуудас гэж таамагладаг.