Технологийн эрчимтэй хөгжлийн өнөө үед цахим оношилгоо эрчимтэй хөгжиж байна.Хүний нөөц боломж, давуу талыг үнэлэхэд чиглэсэн “эерэг” сэтгэц оношилгооны асуудалд ихэд анхаарал хандуулж байна.Хүрээлж буй орчны оношилгоо үнэлгээ нь судалгаа шинжилгээний ажлын салшгүй хэсэг болж, хувь хүний зан үйлийг илүү гүнзгий ойлгох, урьдчилан таах боломжийг олгож байна. Орчин үеийн сэтгэц оношилгооны нэг чухал асуудал бол бие хүний сэтгэл зүйн хувийн тодорхойлолт болон нийгэм-сэтгэл зүйн тодорхойлолтын заагийг даван туулах асуудал юм. Шинж чанар, хувийн онцлогийг үнэлэхэд чиглэгдсэн уламжлалт сэтгэц оношилгоо нь энэхүү шинж чанар илэрч, зан үйлийн тодорхой хэлбэрийг олж авч байдаг орчны оноштой нэгдэж байж өөрийн үндэслэл болон урьдчилан таамаглах бодит чанартай байх болно.Бага насны хүүхдийн оношилгоо үнэлгээ