Шилдэг найрууллын утга санаа нь түүний гарчигт илэрхийлэгдсэн нь олонтаа тохиолддог. Нийгмийн хөгжил, хувь хүний оюун санаа, ахуй амьдралд идэвхтэй нөлөөлж өнөөдөр хүний тухай асуудалд өөрөөр хандах, өөрөөр харуулахыг шаардах болжээ. Баатрын зан үйлдэл, өдрийн хуваарь, хийдэг ажил зэргийг нэгд нэгэнгүй тоочих, өөрөөр хэлбэл хүний зан ааш, үзэл бодлоос илүү ахуй, амьдралын хэвшлийг гаргадаг байсан гэсэн үг. Одоо тийм найруулал тогтсон буюу нэг маягаар хийгдсэн хөрөг уншигчийн хэрэгцээ шаардлагыг нэгэнт хангахаа больсныг судлаачид онцолж байна. Энэ бол хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, оюун санаа, үйл ажиллагаа нь өөрчлөгдөж байгаатай холбоотой. Хүмүүс зөвхөн амьдралын туршлага төдийгүй ажил хөдөлмөр, амьдрал, ахуй, зан чанар зэргээрээ өөр өөр байдаг. Тиймээс хүний тухай асуудалд маш хариуцлагатай, уян хатан, өөрөөр хэлбэл болгоомжтой хандах явдал цаг үеийн чухал шаардлагатай болсон байна.