Неополитаны гудамжинд домогт хөлбөмбөгчний зураг бүхий богино цамц өмссөн хүмүүс, мөн гудамж талбайд Марадонагийн дүр төрхийг олон харж болно.Неаполь хотын байшин барилгуудын ханан дээр ч Аргентины нэртэй хөлбөмбөгчний зургийг шигтгэн хаа сайгүй зуржээ. 1990 онд зурсан энэ ханан дээр зураг л гэхэд өнөөдөр ч бүдгэрээгүй хэвээр байна.Марадона хөлбөмбөгийн “Наполи” багийн бүрэлдэхүүнд Италийн 2 удаагийн аварга, УЕФА-гийн цомын аварга болж байсан юм. 11-р сарын 25-нд домогт Диего Марадонагийн таалал төгссөн өдөр Неаполийн иргэд Аргентины хөлбөмбөгчнийг мөн л нэхэн дурсч байна.