Тендер шалгаруулалтын маягтыг бөглөх санамжТендерт оролцогч тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу тендерийн маягт, үнийн хуваарийг бөглөж, энэ бүлэгт заасан маягтаар гаргасан тендерийн баталгааны хамт ирүүлнэ.Арифметик алдаа, хүлээн зөвшөөрөгдөх зөрүү (төлбөрийн хуваарь, барааг хүргэх хуваарь гэх мэт), сэлбэг болон барааны тоо ширхэгийг тендерийн баримт бичгийн дагуу залруулж, өөрчилсний дараа гэрээний маягтад гарын үсэг зурна.Шалгарсан тендерт оролцогч гүйцэтгэлийн баталгаа, урьдчилгаа төлбөрийн баталгааг энэ бүлэгт заасан маягтаар ирүүлэх үүрэгтэй. Урьдчилгаа төлбөрийн баталгааг ирүүлэх шаардлагагүй бол урьдчилгаа төлбөрийн баталгааны маягтыг тендерийн баримт бичигт хавсаргахгүй