Судалгааны сав газартай төстэй АНУ-ын баруун өмнөд хэсэгт байрладаг хиймэл нуурын хагшаасны судалгааны үр дүнгээс хагшаасны хэмжээг нөлөөлөх гол хүчин зүйлc (хур тунадас, газрын бүрхэвч, газар ашиглалт, урсац, гэх мэт)-ийн хувьд тооцох томъёог Зураг 4.4.2-д үзүүлснээр тооцсон байдаг. Энэ бүс нутаг нь хагас хуурай уур амьсгалтай юм. Энд услаг улирал богино байхад, хуурай улирал нь урт, жилийн дундаж хур тунадас бага, ургамлын бүрхэвчийн ихэнх нь өвс байна. Тухайлбал, ижил бүсэд орших АНУ-ын хиймэл нуурын жилийн дундаж хур тунадас 300 мм байгаа нь боомтын хөндлүүрүүд байрлах сав газартай ойролцоо байна.