- Түүнчлэн БНЭУ-ын Гадаад хэргийн сайд, газрын тосны сайд, нүүрсний сайд, төмөрлөгийн үйлдвэрлэлийн сайд, соёлын сайд, боловсролын сайд зэрэг кабинетын гишүүдтэй уулзуулах хүсэлт тавьсан болно. Чиглэл өгнө үү? Эдгээр сайд нар ажлын ачаалал ихтэй, орон нутгаар явж ажилладаг тул аль болох эрт уулзалт зохион байгуулах эсэх талаар хүсэлтэй албан ёсоор тавих ёстой аж.- IT болон эмийн үйдвэрийн үйл ажиллагаатай танилцах арга хэмжээг Дели хотын ойролцоо сателлит хотуудад зохион байгуулах боломжтой тул чиглэл өгнө үү?- УИХ-ын дарга Г.Занданшатар Парламентын ажлын албаны цахим сүлжээ хариуцсан хорооны тэргүүнтэй уулзалт зохион байгуулах боломжтой тул чиглэл өгнө үү.- УИХ-ын дарга Г.Занданшатар Энэтхэгийн Парламентын Sansad TV-д ярилцлага өгөх бөгөөд асуултуудыг урьдчилан авч хүргүүлэх болно. Ярилцлагыг 12 дугаар сарын 4-ний өдөр буюу албан ёсны бүх арга хэмжээ өндөрлөсний дараа өгүүлэх саналтай байна. Уг ярилцлага УИХ-ын даргын зочид буудал дахь өрөөнд байж болох боловч Парламент дотор студид очиж мөн өгч болох аж. Чиглэл өгнө үү?- Үүнээс гадна УИХ-ын дарга Энэтхэгийн хэвлэл, мэдээллийн төлөөлөлтэй ярилцлага өгөх асуудлыг судалж байгаа болно.- Айлын тал Монгол Улсын төрийн далбааг 5-6 ширхэгийг урьдчилж өгөхийг хүссэн тул 22-ны өдөр УБ-Дели нисэх Хүннү Эйр компанийн нислэгээр ирүүлэх арга хэмжээ авна уу.