Жишээ нь, Хөгжмийн шүүмжлэлийн объектыг барагцаалж хэлбэл янз бүрийн хөнгөн хүнд дуу авианы хоршил байдаг бол театрын шүүмжлэлийн хувьд зөвхөн жүжигчний ажил үйлд шинжлэл хийгээд зогсохгүй, жүжгийн орон зайн шийдэл болон хөгжмийн онцлогийг цэгнэх, дээрээс нь театрын шүүмжлэгч тухайн жүжгийн уран зохиолын үндсийг (жүжгийн зохиол, кино зохиол, үргэлжилсэн үгийн зохиолоос сэдэвлэн бүтээсэн тайз дэлгэцийн зохиолын аль нь ч бай) задлан шинжлэх ур чадварыг эзэмшсэн байх шаардлагатай болдог.