Л.Лева-Брюль судалгаандаа сэтгэхүй болон оюун ухааныг шинжлэх ухаанч ойлголтуудтай харьцуулан судлах тал нь бага хийгдсэн гэж эрдэмтэд үздэг. Учир нь хэрвээ пралогик сэтгэхүйг орчин цагийн сэтгэхүйн чанар ойлголттой харьцуулан авч үзвэл ялгаатай гэхээсээ илүү ижил шинж олон байна гэж эрдэмтэд үзсэн.