Хоёр орны харилцаа өндөр дээд шатанд дэвшиж, Эдийн засгийн түншлэлийн харилцааны шатанд хүрээд буй өнөөгийн нөхцөлд ч хоёр ард түмний харилцан ойлголцол, бие биеийг танин мэдэх явдлыг гүнзгийрүүлж, харилцан итгэлцлийг улам дээшлүүлэх зорилт тавигдаж байгаа, цаашид энэ зорилт байсаар байх болно. Тийм ч учраас хоёр талын харилцаанд анхаарч анзаарч байвал зохих асуудал, өөрөөр хэлбэл энд өгүүлж буй бие биеийг танин мэдэх явдлыг гүнзгийрүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд соёлын харилцааны учир холбогдол оршино гэж бодож байна.