О.Дашбалбар " Эх хэл минь "Миний хамгийн үнэнч, надаас хэзээ ч үл урвахЦорын ганц нөхөр минь - эх хэлМиний зэвсэг болж, дайсны өөдөөс зоригтой босгодогИлд минь - эх хэлМиний үр удамдаа үлдээх гэрээс, өв хөрөнгө минь - эх хэлМиний амьд яваагийн бахархал, жавхлант аялгуу - Монгол хэлМиний мөнхийн ус, миний хайрын аялгуу-эх хэлМиний зүрхнээс төрж, миний харцнаас гэрэлтэгч эх хэлМиний Равжаа, миний Нацагдоржийг хойч үед минь хүргэх - эх хэлМиний ээжийн, миний аавын, миний өвгөдийн минь эх хэлМиний хэл, миний хүүгийн хэл-миний монгол хэл.Нисч яваа бүргэдийн далавчны чимээтэйНурж байгаа их цасны чимээтэйНорж байгаа өвсний шивнээтэйОрж байгаа борооны шиврээтэй- эх хэл миньАяа, морин төвөргөөн, морин төвөргөөнАлтан сайхан эх хэлний минь төвөргөөнЭх хэл минь чам дээр би мордожЭрдэнийн сайхан цулбуурыг чинь атгажЭнэхэн замбуутивын хаана ч хүргэнэ.Эрхэс гаригийн гэрлийн алсад чЭв хамтын туяат оргилд чЭх хэлтэйгээ би очино.Ганц үгийг чинь хэлэхэд дайсан зэвсгээ хаяжГар өргөн бууж өгдөг.Гайхамшигт сайхан эх хэл миньХурдны морьдын туурайгаар шидэгдсэн чулууХуурын хоёр жавхдасаар амилсан дууЗууч болж өвгөдтэй минь уулзуулсан эх хэлЗуун дамнасан алтан гүүр - эх хэл миньХайраа илчилсэн ятга минь эх хэлХар нүдэнгээсээ сонссон шидэт эгшиг-эх хэл миньХаана ч, хэзээ ч амин сүнс минь - эх хэлХанашгүй яруу ардын дуу минь - эх хэлТүмэн жилийн нөөцтэй алтны уурхай - эх хэл миньТүнэр харанхуйд зорчсон оддын дагуул - эх хэл миньБолор хундаганд жингэнэх чимээтэй - эх хэл миньБороотой үдшээр тулганд ноцсон түлээний чимээ- эх хэл миньОроо салхинд тачигнах тугны чимээ- эх хэл миньОддын туяатай, галын амьсгалтай эх хэл миньГан адил хатуу чамдаа би сөгднөм.Ганцхан чамайг минь хэн ч үл эмтэлж дийлэхгүй ээЭх хэл минь.