Батлагдсан нөхцөлөөр төслийн эдийн засгийн үр ашгийг үнэлэх тооцооллын үр дүнгээс харахад төлөвлөсөн тооцоот хязгаарын хүрээнд (50 жил) хорогдуулсан эргэн төлөлтийн хугацааны нөхцөл хангагдахгүй байгаа ба цэвэр өнөөгийн үнэ цэнэ (NPV) болон дотоод өгөөжийн хувь (IRR) хасах үзүүлэлттэй байна.Харьцуулсан шинжилгээнээс харахад төслийн хоёрдахь хувилбар нь эдийн засгийн хувьд эхний хувилбараас илүү илүү үр дүнтэй болохыг доорхи хүчин зүйлүүд илэрхийлж байна. Үүнд:-Өртөө зөрлөг болон дэд бүтцийн бусад объектууд мөн түүнчлэн хөдлөх бүрэлдэхүүний паркын тоог цөөрүүлснээр шинэ төмөр замын шугам барьж ашиглалтанд оруулахад шаардагдах нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 2,6 хувь буюу 46,6 тэрбум төгрөгөөр бууруулсан;-Ачаа эргэлтийг 6,3 хувиар нэмэгдүүлснээр нийт тээврийн орлогын хэмжээг 6,3 хувиар буюу 12 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;-Тээвэрлэлттэй холбоотой ажилчдын тоог 3,7 хувь буюу 57 хүнээр хорогдуулж түлшний хувийн зарцуулалтыг 14,3 хувиар бууруулж түлшний зардлыг хэмнэснээр нийт тээврийн зардлын хэмжээг 5,2 хувь буюу 10,5 тэрбум төгрөгөөр бууруулсан;-Элэгдэл тооцоогүй ашгийн хэмжээг 65,3 хувь буюу 21,5 сая төгрөгөөр нэмэгдүүлсэн;-Энгийн эргэн төлөгдөх хугацаа 33 жил байхаар тооцоолсон.