Уг тогтоолын төслийг хэлэлцэн баталсны дараа УИХ-ын гишүүн С.Жавхлан санал хэлж, “Би уул гэж нэрлэж байгаа асуудалд эмзэглэж байна. Бурхан Халдун хайрхан гэж нэрлээд оруулаад ирсэн бол. Монголчууд хэдэн мянган жилийн турш тахиж, шүтэж ирсэн шүү дээ. Дээр нь Бурхан Халдун уулын нэрийг эмэгтэй хүн өөрчлөхөөр оруулж ирсэнд харамсч байна. Энийг Д.Оюунхорол гишүүн оруулж ирсэн ш дээ. Уг нь олон эрчүүд байгаа биз дээ.