“Боловсролын судалгааны арга зүй-2” хичээлийн хүрээнд хийж гүйцэтгэх даалгаврын удирдамж1. Сургуулийн нэр, өгүүллийн гарчиг, магистрантын нэр, код зэргийг бичсэн нүүр хуудастай байна.2. Судалгааны ажлын сэдэв буюу гарчгийг боловсролын салбарын судлах асуудалд тулгуурлан сонгосон байна.3. Судалгааны агуулгыг бүлэг, дэд бүлэг тус бүрээр гаргаж хуудасны дугаар тавьсан байна.4. Удиртгал хэсгийг сэдвийн үндэслэл, зорилго, зорилт, таамаглал, судалгааны арга, субьект, обьект, шинэлэг тал, ач холбогдол, сэдвийн судлагдсан байдал тус бүрээр бичнэ.5. 1-р бүлэгт онол, арга зүйн хэсгийг эшлэл, зүүлт, эх сурвалжийг дурдаж бичнэ.6. Тоон судалгаа хийсэн бол асуулгын хуудас боловсруулж үр дүнг SPSS программдээр боловсруулсан байна. Харин чанарын судалгаа хийсэн бол агуулгын шинжилгээний хүснэгт, ажиглалтын хуудас, ярилцлагын удирдамж боловсруулж үр дүнг бичсэн байна.7. Цуглуулсан судалгааны мэдээлэлд боловсруулалт хийж үр дүнг 2-р бүлэгт бичнэ.8. Дүгнэлт бичнэ.9. Санал дэвшүүлнэ.10. Ном зүйг шаардлагын дагуу жагсаан бичнэ.11. Хавсралт оруулж болно.Магистрантын бичсэн судалгааны ажил буюу өгүүлэл нь нийт 15-25 нүүр хуудастай байна.