1963 онд Д.Харрис “Хүн зурах” Гудинафын сорилыг өргөжүүлж, “Гудинаф-Харрисын зурган тест” (Goodenough-Harris Drawing Test) нэрээр хэвлүүлжээ. Харрисын санал болгосон хувилбарт эрэгтэй хүний зургийг зурж дууссаны дараа судлуулагчид эмэгтэй хүн, дараа нь өөрийгөө зурах даалгавар өгнө.