Хэт суурилаг чулуулаг хүчтэй серпентинчлэгдсэн зарим тохиолдолд цэвэр серпентинит болж хувирах боловч энд тальк антигорит зэрэг ендер етаморфизмын чулуулагт байдаг типоморф эрдсүүд тохиолдохгүй. Харин дунит, гарцбургит зонхилох ба лерцолит, пироксенит, верлит зэрэг төрлүүд тохиолдоно (Пинус и др., 1984). Хамгийн том хромитын хүдэржилттэй нь нарангийн массив юм. Түрүү палеозойн тоналит-граниодиорит-гранитуудын ассоциац Нуурын бүс, Хевсгел, Идэр-Зэд болон Хангайд тархсан байдаг (1.2-р зураг).