Өнөөг хүртэл Соёлын салбарын хамтын ажиллагаа тус хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжил дэвшилтэй уялдан улам өргөжиж, агуулга цар хүрээгээ тэлж гүнзгийрсээр ирлээ. Сүүлийн жилүүдэд “хоёр орны хооронд иргэд, хүүхэд залуучуудын солилцоо, боловсрол, судалгаа шинжилгээний болон сэтгүүл зүйн салбарын хамтын ажиллагаа шинэ түвшинд дэвшиж, ялангуяа Монгол Улсын суурь бүрэн дунд боловсролын орчинг сайжруулах, манай улсын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагаа өргөжин тэлж байгааг” 13 -г “Монгол Японы стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр (2017-2021)”-т дүгнэн тэмдэглэжээ.