Нүүрслэг аргиллит өгөршсөн нүүрс . ( 0,5-3,0 м) зузаан үе агуулсан цайвар цагаан өнгөтэй, жижиг ширхэгтэй, дунд зэргийн нягтралтай элсэнчулуу. Цайвар саарлаас хар саарал өнгөтэй, жижиг, дунд ширхэгтэй, сулавтар нягтралтай элсэнчулуу 6,5-7,0 м. Нүүрс-V. Дюрений төрлийн үеллэг бүтэцтэй, хүрэн өнгийн модлог, фюзений нарийн судсан үе бага зэрэг агуулна. Чулуулгийн үе, үенцэр бараг байхгүй (ЕЦ-77) 1,0-1,5 м. Цайвар саарал өнгөтэй, жижиг ширхэгтэй хайрга, дайрга (0,5-1,0 м) үе агуулсан жижиг, дунд ширхэгтэй, хар саарал өнгийн сул нягтралтай элсэнчулуу 6,0 м. Хар саарал өнгөтэй, жижиг ширхэгтэй алевролитын үе (0,8-2,0 м) агуулсан, жижиг ширхэгтэй, хар саарал өнгийн, нягтрал султай элсэнчулуу (7,5 м) Нүүрслэг аргиллитын 0,5-1.0 м зузаан үенцэр агуулсан цайвар цагаан өнгөтэй, холимог найрлагатай, сидеритийн үетэй, дунд зэрэгнягтарсан элсэнчулуу (2,5-5,0 м.)