Эхний бүлэг дэд сорилуудад судлуулагчаас орон зайн дүрслэл болон хараагаар хүртэгдэх агуулгыг нэгтгэх, зохион байгуулах чадвар шаардагдана. Хоёрдахь бүлэг дэд сорил нь сериал буюу түр хугацааны зохион байгуулалтыг шаардах бөгөөд судлуулагчдад үгэн, тоон болон дүрслэлт материал өгнө.