Зургийг элементээр нь үнэлэх дээрх аргын зэрэгцээ зургийг 12 жишиг зурагтай харьцуулж (жишиг зурагтай ижил төстэй байх хэм хэмжээгээр), чанарын үнэлгээ хийх илүү энгийн боловсруулалт санал болгосон. Эрэгтэй болон эмэгтэй хүнийг зурахад гарсан мэдээ баримтын хоорондын хамаарал өндөр (0.91-0.98). Энэ нь аль аль хувилбар бие биенээ нөхөх чадвартай болохыг харуулж байна. Өөрийгөө дүрслэх аргыг Д.Харрис бие хүнийг судлах проектив аргачлал хэмээн үзэж байсан.