Дүрсийн хүрээ контур . Энэ үзүүлэлтийг үнэлэхдээ цүлхэн өргөс зүү , хуяг / , овгор товгор , давхарлуулан харлуулах зураасаар үнэлдэг . Хэрэв өргөс , зүүтэй бол бусдаас хамгаалсан байдалтай түрэмгий болохыг , биеийн гадарга болоод хүрээ зураасыг харлуулан давхарлавал айдас түгшүүрийг , хаалт , хуяг бамбай , давхар зурааснууд нь болгоомжлол , хяналтыг илтгэнэ . Хүрээ зураас дүрсийн аль талд байгаагаас хамааран хамгаалалтын байдал өөр өөр илэрч болно . Тухайлбал , дүрсийн дээд тал байвал удирдлага , өөрт чинь шаардлага тавьдаг бусад хүмүүс , ахмад настан эцэг эх , багш сурган хүмүүжүүлэгчдийн эсрэг илэрч болдог бол доод хүрээ зураас бол бусдын доог болохоос сэргийлэх , өөрийг нь үнэлэхгүй байхаас болгоомжлох байдалтайг , харин хажуу талын зураасаар илэрвэл ямар ч үед өөрийгөө хамгаалахад бэлэн байдлыг илэрхийлдэг . Түүнээс гадна баруун талд зурагдсан бол бодит үйл , үйл ажиллагааны хандлагыг , харин зүүн талд зурагдвал өөрийн үзэл бодол , сонирхлыг хамгаалах хандлагатайг илэрхийлдэг .