Иймээс эхэн үед сэтгэц хэмжилзүй гэдэгт сэтгэцийн үйлүүдийн хугацааны үзүүлэлтүүдийг хэмжих асуудлыг ойлгож байсанХожим сэтгэл зүйн туршилт хөгжихийн хэрээр сэтгэц хэмжил зүй гэдэгт сэтгэцийн үзэгдлүүдийн тоон тодорхойлолттой холбоотой бүхнийг ойлгох болсонЭнэхүү ойлголтын дагуу (өнөөдөр ч энэхүү ойлголт ихэд дэлгэрсэн) сэтгэц хэмжил зүй нь сэтгэц-физиологийн хэмжилтээс бие хүний хувийн онцлогийн судалгаа хүртэлх сэтгэл зүйн хэмжилтийн бүх хүрээг хамардаг