Хамгийн анхны соёлын харьцуулсан судалгаа сэтгэл судлалын шинжлэх ухаанд 19-20 зууны үед хийгдсэн гэж үздэг. Соёл хоорондын сэтгэл зүйн харьцуулсан судалгааны үндэслэгчийг английн сэтгэл зүйч, хүн судлаач У.Риверс /1864-1922/ юм. Тэрээр Кембрижийн их сургуулийн угсаатны зүйн экспедицийн бүрэлдэхүүнд орж ажилласан эрдэмтэн юм. Тухайн үедэээкспедицийн судлаачид европын сэтгэл зүйн лабораториудад туршигдсан боловсруулагдсан арга зүй хандлагагыг баримталж байсан. Танин мэдэхүйн чадваруудыг судлан: харааны хурц байдал, өнгийг хүртэх, орон зайг хүртэх, сонсгол, үнэрлэх амтлах биеийн жин, арьсны мэдрэмж зэрэг.