Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын хувь хэмжээ нь 2007 оны 1-р сарын 1-нээс импортын бараанд 10 байна. Импортын барааны НӨАТ тооцох үнэлгээг Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд заасны дагуу тодорхойлсон үнэ дээр гаалийн, онцгой болон бусад татварыг нэмж тодорхойлно. Экспортонд гаргах барааны хувьд тэг хувь хэмжээг хэрэглэнэ.