Маркетингийн судалгаа шинжилгээний аргууд:1. Маркетингийн судалгаа2. Байгууллагын цаашдын зорилго, зорилтуудыг тодорхойлох багцын шинжилгээ Бостоны матриц Хос бүтээгдэхүүн Бенчмаркенг Женерал электрик матриц3. Бизнесийн хөгжлийн стратегийн шинжилгээ Бүтээгдэхүүн зах зээлийн өсөлтийн матриц4. Маркетингийн төлөвлөгөө ба стратегийн шинжилгээ Нөхцөл байдлын судалгаа SWOT шинжилгээ Маркетингийн стратегийн шинжилгээ1. Маркетингийн судалгааМаркетингийн шийдвэр гаргахад хэрэглэгдэх мэдээллийг олж цуглуулах, эмхэлж цэгцлэх эрэмбэ дараатай үйл явцыг маркетингийн судалгаа гэнэ.Судалгааны үндсэн чиглэлүүд:5. Зах зээл ба борлуулалтын судалгаа6. Бүтээгдэхүүний судалгаа7. Үнийн судалгаа8. Бүтээгдэхүүний идэвхжүүлэлтийн судалгаа9. Маркетингийн орчны судалгаа10. Өрсөлдөгчийн судалгааМаркетингийн судалгаа хийх дараалал:1. Судлах асуудлыг тодорхойлох2. Судалгааны дизайн боловсруулах3. Мэдээлэл цуглуулах арга хэлбэрээ сонгох4. Түүвэрлэлтийн дизайн гаргаж мэдээлэл цуглуулах5. Мэдээллийг шинжлэн дүгнэлт гаргах6. Судалгааны тайлан бэлтгэх2. Байгууллагын цаашдын зорилго, зорилтуудыг тодорхойлох багцын шинжилгээБизнесийн багц гэдэг нь компаний ажиллахаар сонгож авсан үйл ажиллагааны салбар, нэгж, зах зээлд санал болгох бүтээгдэхүүн эсвэл брэнд юм. Өөрөөр хэлбэл стратегийн төлөвлөлтийн энэ үе шатанд компани ямар бизнес эрхлэх, ямар бүтээгдэхүүн зарж борлуулах талаар шийдвэр гаргана.