Сүүлийн үед энэхүү нэр томьёо өргөн дэлгэрч, албан ёсны статустай болсон. Үүнийг сэтгэл зүйн үнэлгээний асуудалд зориулагдсан олон тооны сурах бичиг, удирдамж, сэтгүүлүүд харуулж байна. “Сэтгэл судлалын товч толь бичигт” сэтгэл зүйн үнэлгээ болон тест оношилгооны хооронд ялгаа зааг гаргах шаардлагатай болохыг тэмдэглэжээ. Үнэлгээ гэдэг нь ярилцлага, ажиглалт, сэтгэл зүйн тест, физиологийн болон сэтгэц-физиологийн хэмжилт, тусгай тоног төхөөрөмж ашиглах зэрэг янз бүрийн арга замаар мэдээ баримт цуглуулах, интеграцчлах явдал юм.