Гартаа мөдхөн дэлбээлэхийн өмнөх үхмэл бадамлянхуа цэцэг барьсан залуу охин. Түүний нүдэнд Буддагийн төрх тусч, бодь модны зүрхэн хэлбэрт навчны сүүдэр дөлгөөхөн мишээх царайг нь хулдахуй улам амирлангуй харагдуулна. Яг л Сиддарта бодь модны дор сууж гэгээрлийг олсон лугаа. Улмаар бодь модны хатанги сүүдэр турьхан биеий нь өвч бүрхэхдээ гол мөчир нь голт зүрхийг нь дайрч, бадамлянхуа барьсан баруун гарт нь хүрсэн байх аж. Цамцны цэнхэр өнгөний сонголт үнэхээр чимбай шийдэл мэт. Эгээ л сартай шөнө ч юм шиг, цэлмэг тэнгэр ч юм шиг