Сэтгүүлч хүн бодит хүний туулж ирсэн замналаар аливаа нэвтрүүлэг бүтээл хийхдээ өөрийн нэвтрүүлгийн онцлогт тохируулан гол дүрийн баатрын талаар зарим нэг шаардлагын дагуу нарийн судалгаа хийсний үр дүнд дүр нь илүү тод гарч өгнө.Хөрөг бол нэг хүний амьдралын бүхий л түүхийг харуулах эсвэл хэсэгхэн хугацаа, ганцхан үйл явдлыг ч харуулж болдог. Гагцхүү түүгээр дамжуулан үзэгчдэд юу өгөх, ямар ач холбогдолтой вэ гэдэг нь их чухал. Хөргийн баатар нь заавал олны танил, алдар нэртэй хүн байх шаардлагагүй, харин үзэгчдэд сургамж болохуйц, тэр хүнтэй өөрийгөө харьцуулан дүгнэлт хийх замаар нэгийг бодогдуулсан байх хэрэгтэй.