Чулуулгийн нас тодорхойлох судалгааг хээрийн ажлаас эхлэх ёстой. Юуны өмнө ямар асуудлыг шийдвэрлэх гэсэн ба үүнээс хамааран ямар аргыг сонгох нь зүйтэйг шийддэг. Насны тодорхойлолтыг геологийн үр дүнтэй шууд холбох шаардлагатайгаас гадна насны нилээд тод дүрс гарсан байх ёстой. Хэд хэдэн аргыг хэрэглэх нь зүйтэй. Хэрэв ганц нэг нас байвал энэ нь төдийлөн үнэмшил багатай юм.