Монгол Улсад та бүхний хэрэгжүүлж буй цогцолбор төслийн хувьд байршил нь бидний анхаарлыг их татаж байгаа. Энд нарны өндөр эрчимжилттэй, дэд бүтэц сайн хөгжсөн, агаарын бохирдол болон өндөр барилгууд алга, хэрэглэгчид нь төв шугамаа дагаж байршсан, хэрэглэгчдэд ойр гэдэг утгаараа нэг бүс нэг зам концепцийн хөгжүүлэлтийг хийхэд стратегийн хувьд хамгийн таатай байршил гэж харж байна. Бид танай төслийн дэд бүтэц хангамжийг нарны дулааны цахилгаан станцыг салхины эрчим хүчтэй хослуулах бүрэн боломжтой гэж үзсэн. Учир нь CSP технологиор дулаан хангамжийг тасралтгүй хангах боломжтой бөгөөд энэ нь өөрөө ногоон технологи гэдгээрээ олон улсын анхаарлыг татах болно.Бидний хувьд уг технологи дээр давс хайлуулах болон дулаан дамжуулах тосны шийдэл, тоног төхөөрөмжийн шйидэл зэрэг дээр өөрсдийн дэвшилтэт технологи бүхий патентуудтай бөгөөд эдгээр нь туршигдсан бас шилдэг нь гэж ойлгож болно. Иймд хоёр орны хамтын ажиллагаан дээр хамтын хүлэмжийн хийг бууруулах тал дээр анхаарлаа хандуулж, нэг зорилго тавьж ногоон төсөл хамтран хөгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна.