Судалгааны талбайн үнэлгээ Хайгуул хийсэн Эрдэнэцогтын ордын зүүн хойд хэсэгт тархсан түрүү цэрдийн хурдсанд 2.49 -25.94м дундаж зузаантай нүүрсний 5 давхарга агуулсан байна. Өмнөх судалгаагаар ордын төв хэсэг болох зэргэлдээх 7135Х тусгай зөвшөөрлийн талбайд гүйцэтгэсэн геологи-хайгуулын ажлаар нүүрсний аварга давхаргын зузааныг 134.6м-ээр тогтоогдсон билээ. Эндээс үзэхэд ордын нүүрсний давхаргуудын зузаан бага зэрэг нимгэрч байгаа ч харьцангуй тогтвортойгоор үргэлжилж үйлдвэрлэлийн ач холбогдолоо хадгалж байгаа нь судалгаагаар тогтоогдлоо.