Ургахын улаан нарнаар Мэнэнгийн талыг зоривУнтаж унтаж сэрлээ, Мэнэнгийн талд л давхиж явах юмАхиад жаахан дуг хийлээ, мөнөөх л Мэнэнгийн талдааАрга барагдаад асуулаа, Мэнэнгийн талыг туулах яагаа ч үгүй гэнэ Мэнэнгийн тал, Мэнэнгийн талУлс төр ярьж цаг нөхцөөв, Мэнэнгийн тал үргэлжилсээрУрлаг соёлоор амьсгалан аяны уртыг барах гэж үзлээ, Мэнэнгийн талдаа л Яриагүй сэдэв байхгүй, тэжээвэр нохдоо хүртэл дурслаа, Мэнэнгийн тал мөнөөх л янзаарааЯаж ч яараад санаан зоргоор үл туулах Мэнэнгийн талМэнэнгийн тал, Мэнэнгийн талНүд алдам гэдэг ньНээрэн үнэн юм билээ, Мэнэнгийн талаа гэж .