1. “Нэхээсгүй эдлэл” ХК-ын хувьд санхүүгийн чадавхи сулрах, буурах зарим шалтгааныг дараах асуудлуудтай холбож үзсэн. Үүнд:- Зардал өндөр байх. Компанийн удирдлагын бүтэц зохион байгуулалтыг цомхон болгох, ингэснээр удирдлагын зардлыг бууруулах. Хэмнэсэн зардлаар бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалт, маркетингийн үйл ажиллагааг идэвхижүүлэх гэх мэт бусад хэрэгцээтэй зүйлд зарцуулсанаар, үргүй зардлыг багасгаж ашгийн түвшинг дээшлүүлэх боломжтой.- Борлуулалтын төсөв борлуулах. Ингэснээр борлуулалтын зохистой түвшинг тогтоож боруулалтын орлогыг нэмэгдүүлэх боломжтой юм.- Бараа, бүтээгдэхүүний өрсөлдөөн. Зах зээлд өрсөлдөхүйц, чанар сайтай, шинэ бараа бүтээгдэхүүнийг өртөг багатайгаар үйлдвэрлэж борлуулах.- Үнийн өрсөлдөөн. Үнийг өндөр түвшинд хүртэл өсгөх биш бага зардлаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж, үнийг бууруулах замаар мөнгөн гүйлгээний нийт хэмжээг өсгөх, эргэлтийг сайжруулах, нийт активын болоод эзэмшигчийн өмчлйн өгөөжийг дээшлүүлэх.- Удирдлагын нүсэр бүтэц. Энэ нь компани үр ашиггүй зардал гаргах бас нэгэн шалтгаан болж байгаа гэж үзсэн.- Удирдлагын болон хувьцаа эзэмшигчдийн сул үйл ажиллагаа, үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байх сөрөг нөлөөлөл.- Бүтээгдэхүүний борлуулалт, үйл ажиллагаанаас олж байгаа ашгийн хэмжээ буурч, ашигт ажиллагааны түвшинг бууруулах.- Нийт өр төлбөрийн хэмжээ ихэсч, өр, авлага барагдуулалт удааширч улмаар өр зээлийн төлөлт удааширч балансын үзүүлэлтээр өр зээлийн түвшин өндөр үзүүлэлттэй гарсан. Тиймээс нэмж шаардагдах нөөцийн хэмжээг өр зээлийн тусламжтайгаар шийдвэрлэх нь боломжгүй болсон учраас өөр арга хэлбэрийг сонгох зайлшгүй байдал үүссэн.