1884 онд Цюрих хотноо төрсөн. Швейцарын сэтгэл зүйч, сэтгэл мэдрэлийн эмч. Анагаах ухааны мэргэжил сонгож, Нейбург, Цюрих, Берлин, Берны их сургуулиудад суралцаж байсан. Суралцаж байх эхний жилүүдээс сэтгэц эмгэг судлал (психиатри) сонирхож, алдарт Блейлерийн удирдлага дор психиатри судалж байсан. 1912 онд галлюцинацийн судалгаагаараа эрдмийн зэрэг хамгаалсан. Роршах Швейцарийн сэтгэл мэдрэлийн хэд хэдэн эмнэлэгт ажиллаж байжээ. 1913 онд Орос оронд ирж Москва хотын дэргэдэх хувийн нэгэн эмнэлэгт сэтгэц засалчаар ажилласан.