17.1.1.Давагдашгүй хүчин зүйлийн тохиолдол нь тийнхүү нөлөөнд өртсөн Талын үүргийн гүйцэтгэлд саад учирсан, хязгаарлагдсан буюу хөндлөнгөөс нөлөөлсөн байдалд шууд нөлөө үзүүлсэн;17.1.2.тийнхүү нөлөөнд өртсөн Тал нь тухайн давагдашгүй хүчин зүйлийн тохиолдлыг залруулах бүхий л боломжит арга хэмжээг авсан;17.1.3.тийнхүү нөлөөнд өртсөн Тал нь Компанид учирч болох үр дагаврыг арилгах буюу хязгаарласан бүхий л зохистой арга хэмжээг авсан;17.1.4.давагдашгүй хүчин зүйлийн тохиолдол учирсан даруйд, тийнхүү нөлөөнд өртсөн Тал нь нөгөө Талдаа тухайн тохиолдлын талаарх бичгээр мэдэгдэл өгсөн, мөн түүнээс хойш хорин /20/ өдрийн дотор нөгөө Талдаа авсан арга хэмжээнүүдийн талаарх бичгээр мэдэгдэл өгсөн;17.1.5.тийнхүү нөлөөнд өртсөн Тал нь түүнийг үүргээ гүйцэтгэхэд саад учирсан, хязгаарлагдсан буюу хөндлөнгөөс нөлөөлсөн нөхцөл байдал арилсан даруйд үүргийг цаашид нэн даруй үргэлжлүүлэн гүйцэтгээгүй бол Гэрээг цуцалж болно.