Эмпирик судалгаанд хэлний болон сэтгэхүйн хүртэхүйн талаар арай өөр дүгнэлтүүд гарсан байдаг. Ихэнх сэтгэл зүйчид танин мэдэхүйн болон хэлний ялгаатай байдлыг авч үзэхдээ,хэлний харилцан хамаарлын хамгийн зөөлөн таамаглал болох аливаа илэрхийлэл нь хир зэрэг зөөлөн ба хир боломжой вэ? гэдгээс шалтгаална. Хэрвээ үүнтэй санал нэгдвэл, хэд хэдэн үгний нийлэмж нь тухайлбал цас гэсэн үгийг илэрхийлсэн нийлэмж нь олон хүнд ойлгомжтой нэгтодорхой илэрхийлэл болох бүрэн боломжтой байна. Үүнээс үндэслээд ямар нэг зүйлийг таньж илэрхийлэх зөөлөн хувилбарт бид сэтгэхүйг ашигладаг байна. Яг энэ үзэл баримтлалыг баталгаажуулах үүднээс өнгөний хүртэхүйн тухай туршилтыг хийх болжээ. Хэлний харилцанхамаарлын онолд туссан таамаглалд америкийн индейчүүдийн өнгөний хүртэхүй нь яриа хэлээр илрэн гарахдаа шар болон улаан шаргал өнгийг ялгадаггүй болох нь тогтоогдсон. Индейчүүд өөрсдийнхөөсөө өөр хэл дээр харилцдаггүй бөгөөд энэ хоёр өнгийг танихад алдаатай байгаа нь тогтоогдсоор байсан. Индей үндэстэн дотороо билингвы буюу англи хэл хосолсон хэсэг бүлэг хүмүүс нь шар болон улбар шар өнгийн ялгаж чадаж байсан. /Коул, Скрибнер, 1977/