Эцэст нь Япон улстай Соёлын харилцааны Хэлэлцээр байгуулсан нь, хоёр ард түмний хооронд харилцан ойлголцол гүнзгийрэх, найрсаг хамтын ажиллагаа хөгжих үндсийг тавьж, улмаар Монгол Японы харилцаа өнөөг хүртэл өргөжин тэлэх чухал суурь нөхцөлийн нэг байсаар ирсэнд түүний түүхэн ач холбогдол оршино. Цаашид ч энэ учир холбогдол буурахгүй хэмээн үзэж байна.