Санал1. Санхүүгийн хүндрэлийг тодорхойлох маш олон арга аргачлал байдаг тэдгээр аргачлалууд дотроос хамгийн тохиромжтой аргыг сонгон авч санхүүгийн хүндрэлийг оношлох хэрэгтэй. Ингэж чадвал дараагийн арга хэмжзэг зөв тодорхойлж чадна. Мөн өөрчлөн байгуулалтыг ямар хэлбэрээр хийх аргачлалаа тодорхойлох боломжтой. Судалгааны ажилд үндэслэн “Нэхэзсгүй эдлэл” ХК-ын хувьд удирдлагын нүсэр бүтцийг цомхотгох, цаашлаад удирдлагын зардлыг хэмнэх, компанийн хувьцаа эзэмшигчид үүрэг хариуцлагаа хэргэжүүлэхгүйтэй холбоотой учрах хохирлыг таслан зогсоох гэх мэт шалтгаануудыг үндэслэн компанийн бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулах санал боловсруулсан.2. Мөн дээрх судалгаанаас дүгнэхэд манай орны нөхцөлд I. Altman-ы таван хувьсагчтай загвар илүү тохиромжтой нь харагдаж байна. Ингэж дүгнэх үндэслэл нь сонгосон 9 компани дээр 8 төрлийн “Z” загвараар судалгаа хийхэд зарим загварын үр дүн он тус бүрээр харьцуулахад мөн үзүүлэлт тус бүр дээр өөр хоорондоо ялгаатай мөн балансын дүнгээс зөрсөн үр дүн гарч байсан. !. Altman-ы таван хувьсагчтай загварын хувьд 9 компанийн балансын дүнтэй харьцангуй уялдаа холбоотой үр дүн гарсан. Тиймээс санхүүгийн хүндрэлийг оношлох “Z" загваруудаас I. Altman-ы таван хувьсагчтай ‘Т’загварыг хэрэглэх нь зүйтэй гэсэн санал дэвшүүлж байна.3. Компаниуд үйл ажиллагааны улирлын байдлыг харгалзан үзээд мөнгөн хөрөнгө дутагдаж байгаа эсэхийг тодорхойлж, дутагдаж байгаа бол тухайн хугацаанд нь зээл авах, урт хугацаат бонд гаргах, энгийн хувьцаа гаргах асуудлуудыг боловсруулж оновчтой хэлбэрээр хэрэглэх нь зүйтэй юм.4. Хувьцаат компаниудын хувьд үйл ажиллагаа нь хэвийн түвшинд явагдах бас нэгэн шалгуур үзүүлэлт нь нийгэм эдийн засгийн болон хөрөнгийн бирж дэхь үүрэг хариуцлага учраас үүрэг хариуцлагын биелэлтийг дээшлүүлэх өндөржүүлэх нь зайлшгүй шаардлагатай асуудлуудын нэг юм.5. Хувыдаат компаниудын санхүүгийн чадавхийг дээшлүүлэхийн тулд тухайн компанийн нийгэмд эзлэх байр суурь, төлбөр төлөх чадвар, салбарын хэмжзэнд байх ёстой дундаж үзүүлэлт зэрэг асуудлуудыг системчилэн авч үзэх нь зүйтэй.Ашигласан ном зүй