Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт төлөвлөгдсөн том чадлын эх үүсвэрийн төслүүд цаг хугацаандаа хэрэгжээгүйгээс системийн хэмжээнд суурилагдсан хүчин чадлын нөөц зохих түвшнээс багасаж, оргил ачааллын горимд ажиллах, системийн тогтворжилтыг хангах дотоодын эх үүсвэргүй байдал хэвээр байна. Импортын цахилгаан эрчим хүчний хэмжээ нийт хэрэглээний 20 хувьд хүрээд байна.