Уулзалтын төгсгөлд Ажит Довалаар яриа хэлэлцээнийхээ ач холбогдлыг дахин онцолж, цаашид хоорондоо харилцан холбоотой байх, аюулгүй байдлын дараагийн шатны хэлэлцүүлгийг 2022 онд зохион байгуулахаар тохиролцсон тухай мэдээлэв. Энэтхэгийн албаны эх сурвалжууд уг яриа хэлэлцээ "бидний хүлээлтээс давсан" гэж мэдэгдэв. Цаашид дээрх арга хэмжээг үргэлжлүүлж, тогтмол зөвлөлдөх шаардлагатай байгаа талаар гишүүд санал нийлсэн байна. Харин Энэтхэг ОХУ-тай хоёр улсын хооронд өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэх, батлан хамгаалах салбарын болон ҮАБ-ын чиглэлээрх хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхээр тохиролцсон байна.