Элчин сайд Д.Ганболд, Элчин зөвлөх Ч.Бүрэнбаяр, II нарийн бичгийн дарга Б.Цолмон нар энэ оны 11 дүгээр сарын 11-ны өдөр БНЭУ-ын Гадаад харилцаа хариуцсан Парламентын Ахлах нарийн бичгийн дарга ноён П.Коул (Mr.P.C.Koul, Parliamentary Additional Secretary), Лоб Сабхагийн Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Лалкитан (Mr.Lalkithang, Director, Lob Sabha Secretariat) нартай уулзаж, УИХ-ын дарга Г.Занданшатарын 2021 оны 11 дүгээр сарын 30-с 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд БНЭУ-д хийх албан ёсны айлчлалын хөтөлбөрийн талаар нарийвчлан ярилцав.