Үүнтэй зэрэгцэн тус ЭСЯ-наас “Ремдесивир” тариаг Энэтхэгээс татаж авах болон шаардлагатай бусад эм, эмнэлгийн хэрэгслийг тээвэрлэхтэй холбоотой асуудлаар Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харьяа Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар болон “Хүннү Эйр” компанитай хамтран ажиллаж байна. Эдгээр эм, эмийн хэрэгсэлийг 11 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр татан авахаар төлөвлөж байгаа билээ.